СҮХБААТАР: Шинэ технологи нэвтрүүлэх төслүүдийг 17 сая төгрөгөөр дэмжлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2023-12-26 19:26:34

Баруун-Урт, 2023 оны арванхоёрдугаар 26 /МОНЦАМЭ/Орон нутагт шинжлэх ухаан, технологи, инновацыг хөгжүүлэх 

зорилгоор зарласан "Шинэ мэдлэг, технологийн эзэд" бичил төслийн уралдаанд шалгарсан хоёр төслийг 17 сая төгрөгөөр дэмжлээ.

 

Баруун-Урт сумын дөрөвдүгээр сургуулийн менежер Б.Лхагвасүрэн, Э.Сэргэлэн, М.Алтансувд нарын бичсэн Тест засаж, үнэлгээ боловсруулдаг ухаалаг утсанд суурилсан тестийн машинтай дүйцэхүйц аппликэйшнг үр дүнтэй ашиглах ньтөсөлд 10 сая, МСҮТ-ийн багш , сурагчдын бичсэнЗамын давс цацагчтөсөлд долоон сая төгрөгийн дэмжлэгийг үзүүлэв.

 

Сүхбаатар аймгийн боловсролын салбарт 34 сургалтын менежер, 664 багш одоогийн байдлаар ажиллаж байа. Тэдний цаана 14200 гаруй хүүхэд эрдэм номд суралцдаг. Эдгээр сурагчдын суурь түвшин, чадварыг шалгалтын материалаар оношилгоо хийх, үнэлгээ анализ дүгнэлтийг гаргахад багш, ажилтнууд маш их хугацаа алдахын зэрэгцээ цаасыг маш ихээр зарцуулдаг.

Тиймээс багш нарын ажлыг хөнгөвчилж, эдийн засаг, ажлын цагийг хэмнэх, сургалтын чанарт ахиц гаргах, шинэ технологийг түгээн дэлгэрүүлэх нь төслийн зорилго. Өөрөөр хэлбэл шалгалтыг материал засах, шивэх, анализ гаргах ажлыг автоматжуулах,шалгалтын хариуг богино хугацаанд гаргаж үр дүнг багш, сурагчдад мэйл болон мессежээр мэдээлэх мөн судалгаа шинжилгээ, санал асуулга чиглэлээр ашиглах боломжтой гэж төслийг санаачлагчдын нэг М.Алтансувд хэллээ.  Тэд энэхүү аппликейшнээ 2019 оноос хойш тав дахь жилдээ туршиж буй аж.

 

Дээрх төслийн уралдаанд нийт 22 бичил төсөл санаагаа ирүүлжээ.

 

Холбоотой мэдээ