ХӨВСГӨЛ: Шинэ жилийн баяраа Чингүнжавын талбайд тэмдэглэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2023-12-28 16:28:19

Мөрөн, 2023 оны арванхоёрдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Хөвсгөлийнхөн шинэ жилийн баяраа Хотгойдын баатар Чингүнжавын талбайд 12 дугаар сарын 31-нд тэмдэглэнэ.


Энэ үеэр 2023 онд хийж бүтээсэн ажлаараа хоймор нутагтаа тэргүүлсэн 9 алдартныг тодруулж, өвлийн өвгөний бэлэг гардуулж иргэдэд Хөгжимт драмын театрын уран бүтээлчид ая дуугаа өргөнө.

 



Шинэ жилийн баярт агентлаг, байгууллага, аж ахуйн нэгж нийгмийн хамгаалал, эрүүл мэнд, боловсрол, соёл, спорт, банк санхүү, батлан хамгаалах хууль зүйн салбар, дэд бүтэц хөдөө аж ахуйн салбар гэсэн чиглэлээр нэгдэн сүлд модоо чимэглэж өвлийн өвгөн, цасан охин, алиалагч, гэрлэн чимэглэл бүхий орчин бүрдүүлж оролцохоос гадна халуун жүүс, цай, аарцаар иргэдэд үйлчлэх ажээ.


Холбоотой мэдээ