ХӨВСГӨЛ: Шинэ төрсөн хүүхдүүдэд гарын бэлэг өглөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2024-01-02 11:21:34

Мөрөн, 2024 оны нэгдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төрөх тасагт он солигдох мөчид 16 эх амаржсан байна.


Хөвсгөл аймгийн Засаг дарга П.Лхагважав Төрөх тасгийн эмч, сувилагч нартай уулзаж, шинэ төрсөн хүүхдүүдэд гарын бэлэг гардуулан өглөө.




Хөвсгөл аймаг 138000 гаруй хүн амтай бөгөөд 18 хүртэлх нас хүүхэд 50200 гаруй амьдарч байна.


Тус аймагт жилд 2000 гаруй хүүхэд шинээр төрдөг ажээ.

 

Холбоотой мэдээ