ӨВӨРХАНГАЙ: 2024 онд аялал жуулчлалын дөрвөн эвент үйл ажиллагаа болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2024-01-16 17:07:26

Арвайхээр, 2024 оны нэгдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. 2024 онд Өвөрхангай аймагт аялал жуулчлалын дөрвөн эвент үйл ажиллагааг уламжлал ёсоор зохион байгуулна.


Тодруулбал, 7 дугаар сарын 22-нд Хужирт сумын “Тээлийн ам” хэмээх газарт “Монгол эсгий урлалын баяр”, 7 дугаар сарын 23-нд Бат-Өлзий сумын “Өндөр хясаа” хэмээх газарт “Сарлагийн баяр”, 8 дугаар сарын 3,4-нд Хархорин сумын Эрдэнэзуу музей орчимд “Торгоны зам – Хархорум хот” соёл, аялал жуулчлалын арга хэмжээ, 12 дугаар сарын 7,8-нд “Kharakhorum ice festival” мөсөн хананд авиралтын тэмцээнийг аймгийн БОАЖГ-аас холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулах юм.


Дашрамд дурдахад, 2023 онд Орхоны хөндийн аялал жуулчлалын маршрутын дагуу 56.6 мянган хүн аялснаас 17.5 мянга нь гадаадын жуулчин байна.

 

Холбоотой мэдээ