Финландын ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан санал хураалт өнөөдөр эхэлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
odondarjaa@montsame.gov.mn
2024-01-17 09:55:47

ХЕЛЬСИНКИ, 2024 оны нэгдүгээр сарын 17. /yle.fi/. Финландын ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр иргэд хүсэл зоригоо илэрхийлдэг хамгийн түгээмэл арга болох урьдчилсан санал хураалт өнөөдөр буюу лхагва гарагт эхэлсэн тухай тус улсын Хууль зүйн яам мэдээллээ.


2018 онд Финландын ерөнхийлөгчийн сонгуулийн ирц 69.9 хувь байсан бөгөөд сонгогчдын талаас илүү хувь буюу 36.7 хувь нь саналаа урьдчилан өгч байжээ.


Энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан санал хураалт нэгдүгээр сарын 17-23-ны хооронд Финландад, 17-20-ны хооронд гадаад дахь дипломат төлөөлөгчийн газруудад болно. Сонгуулийн санал авах өдрыг нэгдүгээр сарын 28-ны ням гарагт товложээ. 


Финланд улс нийт 5.56 сая хүн амтай бөгөөд энэ оны сонгуульд 4.55 сая сонгогч оролцож саналаа өгнө. Нэгдүгээр сарын 28-нд санал авах байрууд хаагдсан даруйд орон нутгийн цагаар 22:00 цагт санал хураалтын урьдчилсан мэдээг гаргана.


Энэ оны ерөнхийлөгчийн сонгуульд нийт есөн нэр дэвшигч өрсөлдөж байна. Санал асуулгын дүнгээс харахадгол өрсөлдөөн парламентын гишүүн, Гадаад хэргийн сайд асан Пекка Хаависто, Ерөнхий сайд асан, профессор Александр Стубб нарын хооронд өрнөх төлөвтэй.


Одоогийн төрийн тэргүүн Саули Ниинистё хоёр удаа дараалан сонгогдсон бөгөөд бүрэн эрхийн хугацаа нь 2024 оны хоёрдугаар сард дуусгавар болох юм.

Холбоотой мэдээ