Дэлхийн санхүүгийн системийг шинэчлэхийг уриалав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2024-01-22 15:16:15

КАМПАЛА, 2024 оны нэгдүгээр сарын 22 /Xinhua/. Global South буюу хөгжиж орнуудын гурав дахь удаагийн дээд хэмжээний уулзалт ням гарагт Уганда улсын нийслэл Кампала хотноо эхэлж, түүнд оролцогчид хөгжиж буй орнуудын хувьд шударга бус байгаа дэлхийн санхүүгийн тогтолцоог шинэчлэхийг уриалав.


Тус уулзалт "Хэнийг ч ардаа орхихгүй" уриан дор хоёр өдөр үргэлжлэх бөгөөд оролцогч 134 орны хамтын ажиллагаанд шинэ эрч хүчийг оруулах зорилготой юм. Global South буюу хөгжиж орнуудын дээд хэмжээний уулзалт бол 1964 оны зургаадугаар сард байгуулагдсан 77-гийн бүлгийн (G77) удирдах дээд байгууллага юм.


G77-г даргалах бүрэн эрх нь дуусгавар болж буй Кубын дэд Ерөнхийлөгч Сальвадор Валдез Меса энэ удаагийн уулзалт хөгжиж буй орнууд дэлхийн үйл хэрэгт ээдрээтэй сорилтуудтай тулгарч байгаа энэ үед болж байгааг онцолжээ. Тэрбээр оролцогч орнуудад хандан "нэгдмэл байж, дэлхийн эдийн засгийн өнөөгийн шударга бус дэг журмыг хамтдаа эсэргүүцэх"-ийг уриалав. 


G77-гийн шинэ дарга Уганда улсын ерөнхийлөгч Йовери Мусевени хэлэхдээ, тус бүлэг дэлхийн санхүүгийн системд оролцогч орнуудаас шударга байхыг тууштай шаардаж байх ёстой гэлээ. 


Дэлхийн Банк, Олон Улсын Валютын Сан зэрэг олон улсын зээлийн байгууллагууд хөгжиж буй орнуудад зээл олгох журмаа эргэн харж, тэдэнд ямар нэгэн нөхцөл болзол тулгахаас татгалзах хэрэгтэй гэж Й.Мусевени цохон тэмдэглэжээ.

Холбоотой мэдээ