ДАРХАН-УУЛ: Олон нийтийн цагдаагийн тоо, урамшууллын хэмжээг шинэчлэн тогтоолоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2024-01-22 17:05:02

Дархан, 2024 оны нэгдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын найм дахь удаагийн сонгуулийн ээлжит бус 20 дугаар хуралдаан Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс “Олон нийтийн цагдаагийн тоо, урамшууллын хэмжээг тогтоох” тухай асуудлыг танилцуулж хэлэлцүүллээ.


Дархан-Уул аймгийн хэмжээнд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалахад олон нийтийн цагдаагийн тоо, урамшууллыг нэмэгдүүлэх ёстой гэж төлөөлөгчид дэмжлээ.




Ингэснээр Дархан суманд 14, Шарын гол сум, Орхон суманд тус бүр нэг, Хонгор суманд хоёр, Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулахад гурав байхаар тогтоолоо.


Мөн Олон нийтийн цагдаагийн сарын урамшууллыг 2024 оны нэгдүгээр сарын нэгний өдрөөс эхлэн нэг сая төгрөг байхаар тус тус  шийдвэрлэлээ.

Холбоотой мэдээ