НЭМҮТ: Ахуйн газны хордлогын үед илрэх шинж тэмдэг

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2024-01-24 11:36:14

Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв /НЭМҮТ/-өөс ахуйн газны хордлогын үед илрэх шинж тэмдэг, ахуйн газанд хордсон үед авах арга хэмжээг зөвлөж байна.

-Нүд бүрэлзэх

-Сонсгол муудах

-Зүрхний цохилт, цусны даралт ихсэх

-Булчин чичрэх

-Арьс салст хөлрөх

-Амьсгал давхцах

-Толгой эргэж, дотор муухай оргих

-Ядрах

Ахуйн газанд хордсон үед авах арга хэмжээ:

-Хордсон орчноос хурдан гаргах, цонхыг онгойлгох

-Амьсгал дутмагшсан эсэхийг шалгана. Ухаан алдсан амьсгал, зүрх судасны дутагдалд орсон байвал хиймэл амьсгал, зүрхэнд нь иллэг хийнэ.

-Хүнд үед яаралтай эмнэлэгт хүргэх

-Түргэн тусламж дуудахыг зөвлөжээ. 



Мөн угаарын хийгээр амьсгалах үед хорт хий цусны эргэлтэд орж хүчилтөрөгчийн зөөвөрлөлтийг алдагдуулж эд эрхтэнд ноцтой гэмтэл учруулан үхэлд хүргэх аюултай тул угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэхийг зөвлөлөө.


Холбоотой мэдээ