ДАРХАН-УУЛ: Цагаан сар үзэсгэлэн худалдаа ирэх сарын нэгнээс эхэлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2024-01-26 17:23:59

Дархан, 2024 оны нэгдүгээр сарын 26 /МОНЦАМЭ/. Монгол түмний уламжлалт сар шинийн баярыг тохиолдуулан төр, хувийн хэвшил хамтран жил бүр үзэсгэлэн худалдаа зохион байгуулдаг. Энэ жилийн Цагаан сар үзэсгэлэн худалдааг ирэх сарын 1-7-ний өдрүүдэд Залуучууд театрын нэг, хоёрдугаар давхарт гаргана.


Тус үзэсгэлэн худалдааг зохион байгуулснаар иргэд монгол үндэсний хувцас, хэрэглэл, хүнсний болон сүү, сүүн бүтээгдэхүүн,  импортын өргөн хэрэглээний бүтээгдэхүүн, бэлэг, дурсгалын зүйлийг нэг дороос худалдан авах боломжтой юм.


Долоо хоног үргэлжлэх үзэсгэлэн худалдааны үеэр урамшуулалтай, сугалаат худалдаа зохион байгуулахаас гадна бараа бүтээгдэхүүн сурталчлах, аймгийн брэнд бэлгийн багц бүтээгдэхүүн шалгаруулах ажээ.


Үзэсгэлэн худалдаанд оролцох иргэн, ААНБ-ууд хүнсний бүтээгдэхүүний эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлага хангасан байх, хүнсний төрлийн бүтээгдэхүүнд гарал үүслийн гэрчилгээшинжилгээний бичигтэй байх, стандартын шаардлага хангасан зориулалтын сав, баглаа боодолтой байхыг зөвлөж байна.

 

Холбоотой мэдээ