ДАРХАН-УУЛ: Үзэсгэлэн худалдаанд 120 орчим иргэн, ААНБ оролцож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2024-02-01 17:08:13

Дархан, 2024 оны хоёрдугаар сарын 1 /МОНЦАМЭ/.  Үндэсний уламжлалт сар шинийн баярыг угтан  иргэн, ААНБ, жижиг дунд бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих, нэг дор төвлөрүүлэх зорилгоор жил бүр үзэсгэлэн худалдаа зохион байгуулдаг.




Сар шинийн баярт зориулсан үзэсгэлэн худалдаа өнөөдөр эхэлсэн бөгөөд долоо хоногийн турш үргэлжилнэ. Үзэсгэлэн худалдаагаар хүнсний бүтээгдэхүүн, хэвийн боов, ааруул, цагаан идээ, сүү, сүүн бүтээгдэхүүн, өргөн хэрэглээний бараа, монгол үндэсний хувцас, бэлэг дурсгалыг нэг дороос зах зээлийн үнээс харьцангуй хямд үнээр  худалдан авах боломж бүрджээ.




Залуучууд театрын нэг, хоёрдугаар давхар болон Найрамдал талбайд болж буй үзэсгэлэн худалдаанд Дархан-Уул, Сэлэнгэ, Хөвсгөл, Төв аймгийн жижиг, дунд бизнес эрхлэгч, иргэн, ААНБ-ууд оролцож байна.




Худалдаа эрхлэгчид хүнсний бүтээгдэхүүний эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлага хангасан байх, гарал үүслийн гэрчилгээ, шинжилгээний бичигтэй байх, стандартын шаардлага хангасан зориулалтын сав, баглаа боодолтой байхыг зохион байгуулагчид зөвлөгөө өгч байна.











Холбоотой мэдээ