ХӨВСГӨЛ: Улсын аварга малчин Ц.Хүрэлбаатар жил бүр 20-30 тонн хадлан бэлтгэдэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2024-02-05 22:23:47

Мөрөн, 2024 оны хоёрдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Төмөрбулаг сумын Тариат багийн малчин Цогзол овогтой Хүрэлбаатар нь  мал аж ахуйн салбарт 36 жил тасралтгүй ажиллаж өнөөдөр Улсын аварга малчин цол тэмдгээ гардан авлаа.




Ц.Хүрэлбаатар нь сүүлийн 3 жилийн хугацаанд 2 хүнийг байнгын ажлын байраар, 3 хүнийг түр ажлын байраар хангаж байна.

Малын индексжүүлсэн даатгалд жил бүр 470-545 толгой мал даатгуулж, 20-23 тонн байгалийн хадлан бэлтгэдэг.


2015 онд “Сумын мянгат малчин”, 2017 онд “Аймгийн аварга малчин”, 2022 онд “Аймгийн хошой аварга малчин”-аар тус тус шалгарсан байна.

 

Холбоотой мэдээ