ХӨВСГӨЛ: Нийт нутгаар цасан бүрхүүл тогтжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2024-02-15 10:25:51

Мөрөн, 2024 оны хоёрдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн нийт нутгаар цас орж, 1-19 см цасан бүрхүүлтэй байна.


Маргааш ихэнх нутгаар цас орж, салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим нутгаар үе үе секундэд 16-18 метр хүрч ширүүсэн цасан шуурга шуурч, 17-ноос нийт нутгаар эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.




Тус аймгийн Галт, Жаргалант, Цэцэрлэг суманд цас их орж, цагаан зудын нөхцөл бүрдсэн бөгөөд цаашид нэмж орвол төмөр буюу шилэн зуд болох эрсдэл их байгаа ажээ.

 

Холбоотой мэдээ