ГССҮТ-ийн эмч нар шагайн хиймэл үе суулгах мэс заслыг нэвтрүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2024-02-19 10:30:56

Улаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. ГССҮТ-ийн мэс заслын тасгийн эмч, мэргэжилтнүүд шагайн хиймэл үе солих мэс засал эмчилгээг эх орондоо амжилттай нутагшууллаа. 


Тус төвийн мэс заслын тасгийн их эмч Ш.Баасансүрэнгээр ахлуулсан, тасгийн эрхлэгч Б.Баатаржав, Г.Бадамгарав нарын мэс заслын баг бүрэлдэхүүн шагайн үений хүнд хэлбэрийн артроз өөрчлөлтийн үед хиймэл үе суулгах мэс заслыг хийж, орчин үеийн дэвшилтэт эмчилгээний нэг хэлбэрийг бүрэн нэвтрүүлээд байна. 

Тус тасгийн хамт олон 2022 оны 11 дүгээр сард БНСУ-ын “Йонсей Гунвоо” эмнэлгийн захирал Ю Хён Пак болон бусад эмч, мэргэжилтэнтэй хамтран Монголд анх удаа шагайн үе солих мэс заслыг хийсэн бөгөөд 2023 оны 12 дугаар сараас энэхүү мэс заслыг бие даан амжилттай хийж буй юм.    

Шагайн үений хүнд хэлбэрийн артроз өөрчлөлтийн үед хиймэл үе суулгах мэс заслыг Монголд нутагшуулснаар энэ төрлийн шалтгаант өвчлөл, зовиураар шаналж буй өвчтөнүүдэд олон улсын стандартыг хангасан тусламж үйлчилгээг эх орондоо бага зардлаар илүү хялбар авах, амьдралын чанараа дээшлүүлэх зэрэг таатай боломж олгож байгааг эмч мэргэжилтнүүд онцолж байна. 






Холбоотой мэдээ