ӨВӨРХАНГАЙ: “Монгол цэргийн өдөр”-т зориулж 21 төрлийн үйл ажиллагааг зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2024-03-15 04:07:15

Арвайхээр, 2024 оны гуравдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. “Монгол цэргийн өдөр”, Зэвсэгт хүчний 103 жилийн ой, Халхын голын байлдааны ялалтын 85 жилийн түүхт ойн баярыг тохиолдуулан аймгийн цэрэгжсэн байгууллагуудаас 21 төрлийн үйл ажиллагааг зохион байгуулна.


Энэ хүрээнд аймгийн Засаг даргын нэрэмжит “Марш тактикийн аварга тасаг” шалгаруулах тэмцээнийг эхлүүлж, Арвайхээр цэргийн хүрээний төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын алба хаагчид оролцож байна. Тэмцээний гарааны өмнөх ажиллагаа, 10 км марш гүйлтийн, буудлагын зэрэг 12 төрлөөр зохион байгуулах юм.


Энэ үеэр Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн “Нээлттэй хаалганы өдөр, зэвсэг техникийн үзэсгэлэн”-г гаргаж, иргэд, олон нийтэд танилцууллаа.


Цаашид чөлөөнд байгаа ахмад дайчдын дунд “Одонгоо зүүцгээе” өдөрлөг, хууль сахиулах байгууллагуудын алба хаагчид оролцсон баярын хурал, хүндэтгэлийн тоглолт, “Арвайхээр цэргийн хүрээний нэгдсэн тооллого” зэргийг явуулах бөгөөд ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын дунд цэрэг, эх оронч хүмүүжил олгосон уралдаан, тэмцээн зохион байгуулна. 





Холбоотой мэдээ