ӨНӨӨДӨР: УИХ: Эмийн үнийн өсөлтийг шалгах Түр хороо хуралдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2024-04-08 06:30:37

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Дөрөвдүгээр сарын 8-ны даваа гарагт болох зарим үйл явдлын тойм:

09.00 цагт: “Шангри-Ла” зочид буудалд: ЭМЯ, ЦХХХЯ, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран “Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд” үндэсний зөвлөлдөх уулзалт зохион байгуулна. Утас: 8911-9482, 8810-6115.

09.30-12.30 цагт: МУИС-ийн Багш, оюутны хөгжлийн төвд: ЕБС-ийн сургалтын хэрэглэгдэхүүний менежментийн цахим платформ “Үндэсний мэдээллийн сан” үүсгээд буйг “MLab” төслөөс БШУЯ-нд хүлээлгэн өгөх үйл ажиллагаа болно.

09.30 цгт: МУИС-ийн Багш, оюутны хөгжлийн төвд: Окландын их сургуулийн профессор, системийн инженер Барбара Оаклийн “Learn like a Pro” номын нээлт болно. Утас: 9008-2998, 9906-1640.

10.00 цагт: УИХ дахь намын бүлгүүд хуралдана.

10.00 цагт: МҮЭ-үүдийн СТО-нд: “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян-2024” үйл ажиллагааны нээлт болно.

-Өнөөдөр Дэлхийн буддистуудын өдөр буюу Олон улсын Бурхан шашинтны өдөр тохиож байна. 

11.00 цагт: “Монгол ньюс” мэдээллийн төвд: Иргэдийн төлөөллөөс “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг 100 хувь иргэдэд өмчлүүлэхийг уриалж мэдээлнэ.

12.00 цагт: Төрийн ордонд: Эмийн үнийн өсөлтийг хянан шалгах Түр хороо хуралдана.

11.00 цагт: “ЗМ”-ний мэдээллийн төвд: Иргэн Г.Ганжаргалын амь насыг хохироосон гэмт хэргийг яаралтай шийдвэрлүүлэх талаар төр, засагт хандаж байгаа талаар хэвлэлийн бага хурал болно.

11.30 цагт: Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн гадна: Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласантай холбогдуулан түүний өмгөөлөгч О.Батсүх мэдээлэл хийнэ. 

-ЕБС-иудын сурагчдын амралт дуусаж, IY улирлын хичээл эхэлнэ. 


Холбоотой мэдээ