Улсын хэмжээнд 3.4 сая төл бойжиж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-04-08 08:56:59

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд энэ сарын 5-ны өдрийн байдлаар, 23.2 сая эх мал төллөхөөс 15.7 хувь буюу 3.6 сая эх мал төллөөд байна. Үүнээс 3.4 сая төл бойжиж байгааг ХХААХҮЯ мэдээлэв.


Мал төллөлт Баруун бүсэд 29.1, Зүүн бүсэд 0.7, Төвийн бүсэд 11.7, Хангайн бүсэд 19.3 хувьтай байна.

Оны эхний мал тооллогын дүнгээр, нийт эх малын 77.5 хувь буюу 23.2 сая нь, үүнээс 81 мянган ингэ, 1.3 сая гүү, 1.6 сая үнээ, 11.3 сая эм хонь, 8.7 сая эм ямаа төллөх аж.


 

Холбоотой мэдээ