СЭЛЭНГЭ: 8 суманд гадаад паспортын үйлчилгээ нэвтэрлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-04-30 06:33:45

Сүхбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/  Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс энэ онд аймгийн 17 сум, 5 тосгонд гадаад паспортын захиалгын үйлчилгээг нэвтрүүлэх зорилт тавьжээ.  

 

Зорилтын хүрээнд эхний улирлын байдлаар Сэлэнгэ аймгийн Ерөө, Хүдэр, Бугант, Мандал, Баянгол суманд дээрх үйлчилгээг нэвтрүүлсэн байна.

 

Энэ удаа Зүүнбүрэн, Цагааннуур, Түшиг сумын иргэд сумаасаа гадаад паспортын үйлчилгээг авах нөхцөлийг бүрдүүллээ.  

 

Өнөөдрийн байдлаар тус хэлтсийн хамт олон нийт 1941 гадаад паспортын захиалгыг хүлээн авч, бүртгэн иргэдэд олгоод байна. 

 

Мөн шинээр гадаад паспортын үйлчилгээ нэвтэрсэн сумд 790 гадаад паспортыг иргэдэд олгожээ.  

Холбоотой мэдээ