Таван богд группийн уулзвараас Ривер стоун хотхоны уулзвар хүртэлх авто замыг засна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-04-30 08:49:25

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Хан-Уул дүүргийн УБЦТС-ын баруун талд Таван богд группийн уулзвараас Ривер стоун хотхоны уулзвар хүртэлх авто замыг тавдугаар сарын 3-ны өдрийн 23.00 цагаас 5-ны өдрийн 8.00 цагийн хооронд хааж засна.


Тус ажлын хүрээнд хашлага өндөрлөж, зорчих хэсгийн түвшинд тааруулах, зорчих хэсгийн гадаргуугийн ус шингээх худаг суурилуулах, тэгшилгээний үе болон асфальт бетоноор хучих юм. Мөн хэвтээ, босоо тэмдэг, тэмдэглэгээ суурилуулахыг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээллээ. 

Холбоотой мэдээ