Айл өрхийн тоо 41.9 мянгаар нэмэгджээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. Монгол Улсын айл өрхийн тоо өнгөрсөн оны эцэст 983.5 мянга болж өмнөх оныхоос 41.9 мянга буюу 4.5 хувиар нэмэгдлээ.
Хүн амын тоо ч 3.5
сая болж өмнөх оныхоос 47.2
мянга буюу 1.4 хувиар нэмэгдсэнийг
Үндэсний статистикийн хороо мэдээлжээ.
Монгол Улсын хүн ам гэдэг нь манай улсын нутаг дэвсгэрт 180 хоног буюу 6 сараас дээш хугацаагаар байнга оршин суугаа Монгол Улсын харьяат болон гадаадад амьдарч буй харьяат иргэдийг хэлнэ.