Биржийн арилжаа нэмэгдэж, экспорт өсжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
oyundelger@montsame.gov.mn
2024-04-30 15:14:36

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн биржээр арилжаалсан нүүрсний экспортын сарын гүйцэтгэл энэ оны 4 дүгээр сард 1,019,299 тоннд хүрснээр анхны арилжаа эхэлснээс хойших хамгийн өндөр үзүүлэлт болов.


“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрсний экспорт хэвийн үргэлжилж, энэ сард гэхэд 10 сая тонн нүүрс экспортлоод байна. Нүүрсний борлуулалт, ил тод нээлттэй болсноор биржийн тээвэр, экспорт нэмэгдэн, нэг сарын дотор биржээр арилжсан нэг сая тонн нүүрсийг экспортод гаргажээ. 


Засгийн газрын тогтоолоор “Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журам”-ыг 2022 онд баталсны дагуу “Эрдэнэс Тавантолгой”” ХК, Монголын хөрөнгийн бирж хамтран өнгөрсөн оны 2 дугаар сараас эхлэн 83 удаа цахим арилжаа зохион байгуулж, нийт 17,6 сая тонн нүүрс борлуулаад байгаа аж. 

Холбоотой мэдээ