Д.Амарбаясгалан: Иргэн бүр хуримтлалын санд данстай болж, бичилт хийгдэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2024-05-01 12:14:07

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Засгийн газрын өнөөдрийн хуралдааны шийдвэрийг хэвлэлийнхэнд танилцуулахдаа "Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсантай холбоотойгоор ирэх долоо хоногоос иргэн бүр Хуримтлалын санд данстай болох болзол хангагдаж байгаа"-г мэдээллээ.


Тэрбээр, "Үүнтэй холбогдуулж И-Монголиа цахим үйлчилгээний нэгдсэн порталд цэс нэмэх үүргийг Ерөнхий сайдаас Цахим хөгжил, харилцаа холбооны сайдад өгсөн. Ирэх долоо хоногт Төв банк, Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Сангийн яамны хамтарсан ажлын хүрээнд иргэн бүрд ногдож буй бэлэн бусаар зарцуулах мөнгөн дүнгийн хэмжээ тодорхой болно. 


Тус сангийн орлогын эх үүсвэрийг иргэдийн боловсрол, орон сууц, эрүүл мэндэд зарцуулахаар хуульд тусгасан. Шаардлагатай нарийвчилсан зохицуулалтыг Монгол банк болон арилжааны банкууд хийнэ. Өөрөөр хэлбэл, иргэн бүр дээр бичилт хийгдэнэ гэсэн үг" хэмээв. 




Холбоотой мэдээ