Улсын филармонийн уран бүтээлчид Хүүхэд, залуучуудын театрын тайзыг дөрөв хоног эзэгнэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-05-01 12:08:29

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Улсын хүүхэд, залуучуудын театр 27 жилийн дараа “Хайрыг хайрла” жүжгээр өндөр үүдээ үзэгчдийн өмнө нээсэн билээ.


Тэгвэл өнөөдрөөс эхлэн тус театрын тайзыг дөрөв хоногийн турш Монгол Улсын Филармонийн уран бүтээлчид эзэгнэх нь ээ. Тодруулбал, өнөөдөр Монголын алтан үеийн болон нэрт хөгжмийн зохиолчдын шилдэг, шилмэл бүтээлүүдээс бүрдсэн Морин хуурын чуулгын Монголын сайхан орон” тус театрын тайзнаа анх удаа эгшиглэнэ. Тоглолтод төрийн дээд шагнал тэргүүн зэргийн Чингис хаанодонт Морин хуурын чуулга болон бусад уран бүтээлч оролцох аж.


Харин маргааш симфони найрал хөгжим дэлхийн болон Монголын нэрт хөгжмийн зохиолчдын сонгомол бүтээлүүдээс бүрдсэн Сонгодог үдэш”-ийг мэдрүүлэхэд бэлэн болжээ.


Тэгвэл энэ сарын 3, 4-нд “Баянмонгол чуулгынхан уламжлал болгон дэлхийн болон Монголын шилдэг киноны хөгжмүүдээс бүрдсэн тоглолтоороо үзэгчдийн сонорыг мялаана. Тус тоглолтод Avengers, Kill Bill, The Incredibles, Rocky, Star Wars, Mission Impossible зэрэг киноны хөгжмүүдийг эгшиглүүлэх аж. 

Холбоотой мэдээ