ӨНӨӨДӨР: Хэл хуурчдын анхдугаар чуулга, уулзалт болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Тавдугаар сарын 6-ны даваа гарагт болох зарим үйл явдлын тойм:
09.30 цагт: “Монгол Угсаатан, хэл хуурчдын холбоо” санаачлан Соёлын яам, Соёлын өвийн үндэсний төв
хамтран “Монголын хэл хуур тоглооч, өвлөн уламжлагч, хэл хуур
урлаач болон судлаачдын анхдугаар чуулга, уулзалт”-ыг зохион байгуулна. Утас: 8811-8871.
09.30 цагт: УИХ-ын ажлын хэсэг болон түр хорооны хуралтай.
11.00 цагт: УИХ-ын гишүүн
Х.Ганхуяг Банкны хуулийн хэрэгжилт, хяналт болон төв банкны талаар УЕП-т хандана.
“Монгол ньюс” мэдээллийн төвд:
11.00
цагт: Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны
төвөөс “Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан-2023”-ыг танилцуулна.
11.30
цагт: Нийслэлийн газрын албанд ажиллаж байсан Э.Б, Ц.А нарын 11 холбогдогчтой эрүүгийн хэргийн
талаар “Хохирогчдын холбоо”-ны тэргүүн болон хохирсон иргэд мэдээлэл өгнө.
12.00
цагт: Хуульч, өмгөөлөгч Х.Бат-Ялалтын үйл хэргийг дэмжигчдийн
“Ачийг ачаар” нийтэд үйлчлэх ТББ-аас хэвлэлийн бага хурал зарлалаа.
12.30
цагт: СЕХ улс
төрийн намуудыг бүртгэхдээ хууль зөрчсөн талаар Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намаас мэдээлнэ.
13.00 цагт: “Монгол ньюс” мэдээллийн төвд: Булган, Өмнөговь аймгийн удирдлагууд уул уурхайн компниудад давуу байдал олгож, малчид, иргэдийн эрх ашгийг хөндөж буй талаар нутгийн иргэдийн төлөөлөл мэдээлнэ.
Соёл урлаг:
-“Дүрслэх урлагийн
долоо хоног” ART WEEK-2024 үзэсгэлэн гарч байна. Утас:992-41885.
-Д.Сүхбаатарын талбайд "Монгол гэр" үзэсгэлэн үргэлжилж байна.