СҮХБААТАР: Палеолитын үед хамаарах хосолмол зэвсэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2024-05-08 11:30:45

Баруун-Урт 2024 оны тавдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн Угсаатны зүйн музей нь 2000 гаруй үзмэртэй. Үүн дотроос хамгийн эртний үед тооцогдох үзмэр бол Түвшинширээ сумаас олдсон, палеолитын үед хамаарах хосолмол зэвсэг юм.


Палеолитын үе нь нийтийн тооллын өмнөх 40000-15000 онд хамаарна.


Энэхүү зэвсэг нь гурван талтай. Нэг тал нь хар, нөгөө тал саарал өнгөтэй, гурвалжин дүрстэй. Чулууг бутлан хурц ирмэг гаргаж, түүгээрээ ан гөрөө хийх, газар ухах гэх мэт өөрсдийн өдөр тутмын амьдралд чулуун багаж зэвсгийг өргөнөөр ашигладаг байжээ.


Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэнгийн Чулуун зэвсгийн салбарын эрдэм шинжилгээний ажилтан, магистар  С.Далантай уг олдворт судалгаа шинжилгээ хийж, дээд палеолитын үед хамаарахыг тогтоосон байна. Улмаар 2020 онд аймгийн музейд бэлэглэлээр шилжүүлжээ.


Угсаатны зүйн музейд дээд палеолитын үед хамаарах дөрвөн үзмэр байдгаас хосолмол зэвсэг хоёр байдаг байна.

Холбоотой мэдээ