Ч.Шинэцэцэг Иссык-Кулийн марафонд түрүүлээд эх орондоо ирэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-05-08 12:09:00

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Киргизстаны Иссык-Куль хотод болсон Иссык-куль олон улсын марафон гүйлтийн тэмцээнд Зэвсэгт хүчний Алдар спорт хорооны тамирчин, олон улсын хэмжээний мастер Ч.Шинэцэцэг түрүүлжээ.


Тэрбээр 42.195 м зайг хоёр цаг 38 минут долоон секундэд туулсан байна. Эмэгтэйчүүдийн марафон гүйлтийн төрөлд олон улсын тэмцээнд анх удаа аваргалсан түүнийг зохион байгуулагчид 200 мянган сомоор байлав. Манай тамирчны араас Узбекистан, Тажикистаны тамирчид барианд оржээ.


Олон улсын хөнгөн атлетикийн холбооноос баталсан хуваарьт багтсан тус тэмцээнд Бразил, Тайвань, Япон, Киргизстан, Узбекистан, Тажикистан, Монгол, Хятад зэрэг орны 10 мянга гаруй тамирчин сонирхогч болон мэргэжлийн гэсэн ангилалд өрсөлдсөн байна.


Ч.Шинэцэцг 800, 1500 метрийн зайд улсын дээд амжилтыг эзэмшдэг бөгөөд улсын 52 удаагийн аварга юм. 

Холбоотой мэдээ