ДАРХАН-УУЛ: Тохижилт үйлчилгээний сар болгон зарлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2024-05-09 14:24:10

Дархан, 2024 оны тавдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хурлаар тавдугаар сарыг тохижилт үйлчилгээний сар болгосныг аймгийн засаг дарга зарлалаа.


Энэ хүрээнд уг ажлыг эрчимжүүлэх чиглэлийг холбогдох хэлтэс, газрын дарга нарт үүрэг өгөв.


Бүх шатны төрийн байгууллага, ААНБ, СӨХ-д өөрийн эзэмшлийн гадна талбайд ногоон байгууламжийг бий болгох, гэрэл, гэрэлтүүлгийг хэвийн асаах, гадна тохижилтын өнгө үзэмжийг сайжруулах, хог хаягдлыг цэвэрлэх ажлуудыг эрчимтэй хийж, орчны бохирдлыг арилгах ажээ.

Холбоотой мэдээ