О.Есүгэн дэлхийн цомд VIII байр эзлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-05-10 08:46:57

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Азербайжаны нийслэл Баку хотноо буудлагын дэлхийн цомын тэмцээн үргэлжилж байна. Тус тэмцээний 50 метрийн гурван байдлаас 60 сум буудах дасгалд О.Есүгэн 593 оноогоор гуравдугаар байрт шалгарч, финалд өрсөлдөх эрхтэй болсон. Улмаар шигшээд наймдугаар байранд орлоо.


Энэ дасгалд дэлхийн гурван удаагийн аварга Германы Анна Янссен алтан медаль хүртсэн бол мөнгөн медалийг Токиогийн олимпын аварга Швейцарын Нина Кристен, хүрлийг БНХАУ-ын Хан Жа Ю зүүсэн байна.


Уг дасгалд Г.Нандинзаяа 577 оноогоор 58-д, эрчүүдийн ангилалд Н.Баяраа 584 оноогоор 37-д, Б.Эрхэмбаяр 581 оноогоор 51-д жагссан юм

Холбоотой мэдээ