Польш улсад зорчих богино хугацааны “С” ангиллын визийг цахимаар мэдүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2024-05-10 13:56:06

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Польш Улсад зорчих богино хугацааны буюу “С” ангиллын визийг Монгол Улсад суугаа тус улсын Элчин сайдын яам энэ сарын 6-ны өдрөөс эхлэн олгож байна.


“С” ангиллын визийг “D” ангиллын визийн адил цахим системээр нэвтэрч, цаг товлон мэдүүлэх аж. Тодруулбал, иргэд https://secure.e-konsulat.gov.pl системийг ашиглах боломжтой гэж ГХЯ-наас мэдээллээ.

Холбоотой мэдээ