ДОРНОГОВЬ: Өрсөлдөх чадвараар хоёрдугаарт эрэмбэлэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2024-05-16 10:42:36

Сайншанд, 2024 оны тавдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс гаргасан “Аймгуудын өрсөлдөх чадварын судалгаа-2023" тайлангаас үзэхэд Дорноговь аймаг хоёрдугаарт эрэмблэгджээ.


Монгол Улсын 21 аймгийн хөгжил, өрсөлдөх чадварыг харьцуулан судалсан аймгуудын өрсөлдөх чадварын тайлан нь эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын үр ашиг, бизнесийн үр ашиг, дэд бүтэц гэх үндсэн дөрвөн бүлгийн хүрээнд нийт 181 шалгуур үзүүлэлтээр үнэлж тооцдог аж.


Судалгааны мэдээллийн эх үүсвэр нь статистик мэдээлэл, 21 аймгийн бизнес эрхлэгчдээс авсан санал асуулгын мэдээллээс бүрддэг байна. Дорноговь аймгийн хувьд барилга, орон сууц нэмэгдэж үйлдвэр, уул уурхайн бүтээн байгуулалт илүү зонхилж буй говийн бүсийн аймаг юм.


Эдүгээ Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн хөндлөн төмөр зам, Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам тус тус ашиглалтад орж газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалт өрнөж байна.

Холбоотой мэдээ