“Ювентус” Италийн цомын эзэн боллоо
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТРОМ, 2024 оны тавдугаар сарын 16 /Reuters/. Лхагва гарагт “Ювентус” клуб 1:0 харьцаагаар “Аталанта”-г буулган авснаар Италийн цомын төлөөх тэмцээнд 15 дахь удаагаа түрүүллээ.
“Ювентус”-ын довтлогч
Душан Влаховичийн тоглолтын дөрөв
дэх минутад оруулсан гоол дасгалжуулагч Массимилиано Аллегригийн багт гурван жилийн дараа Италийн цомыг дахин өргөжээ.
Тус тэмцээний финалд хамгийн олон удаа тоглож /22/ хожсон ювентусчууд хамгийн сүүлд 2020/2021 оны улиралд түрүүлснээсээ хойш
аваргын цомыг өргөөгүй байсан
ба тухайн
үед финалын тоглолтод мөн "Аталанта"-г
хожиж байсан юм.
Италийн дасгалжуулагч
М.Аллегригийн хувьд Италийн
цомын тэмцээнд багаа таван удаа ялалтад хүргэсэн анхны дасгалжуулагч боллоо. Өмнө нь тэрбээр дөрвөн цом хүртсэн Свен-Горан Эриксон, Роберто Манчини нартэй эн зэрэгцэж байлаа.
Харин 2022
оны финалд
“Интер Милан”-д 4:2 харьцаагаар хожигдох үеэр гоол оруулж байсан Сербийн
хөлбөмбөгч Д.Влахович нь Италийн цомын хоёр финалд гоол оруулсан “Ювентус”-ын гурав дахь тоглогч болсон бөгөөд Жон Чарльз /1958-59, 1959-60/, Савино
Беллини /1937-38, 1941-42/ нар урьд
нь ийм амжилт үзүүлжээ.
Италийн цомын төлөөх
1962-63 оны тэмцээнд цорын ганц удаа түрүүлж байсан “Аталанта” баг энэ удаад тус
тэмцээний финалд зургаа дахь удаагаа шалгарлаа. Ирэх лхагва
гарагт Европын лигийн цомын финалд “Байер Леверкузен”-тэй тоглох аталантачууд түүхэндээ
анх удаагаа нэг улиралд хоёр өөр тэмцээний финалд шалгарсан байна.