Хүчдэлээс шалтгаалж шатдаггүй гэрлээр хотыг чимж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
mn_tuul@montsame.mn
2015-10-08 19:03:40

Улаанбаатар хотын зарим гудамж талбайг БНСУ-ын 24 жилийн түүхтэй "Younglim" корпорацийн гэрэлтүүлгээр чимж эхлээд байна.

Монголын Залуучуудын холбооны дэргэдэх Монголын Авто замчин залуучуудын холбоо БНСУ-ын "Younglim" корпорацитай 2020 он хүртэл хамтран ажиллахаар болж, гэрэлтүүлгийн стандарт норм дүрмийг шинэчлэн боловсруулах, Монголчууд өөрсдөө замын гэрэлтүүлгийг үйлдвэрлэдэг болохоос гадна Улаанбаатар хотод сүүлийн үеийн авто замын гэрэлтүүлгийн шинэ техник технологийг нэвтрүүлэхээр шийдвэрлэсэн. Энэхүү ажил эхнээсээ хэрэгжиж,   тус холбооны залуус эхний удаад Нисэх-Яармагийн чиглэлийн замын гэрэлтүүлгийг шинэчлэн сольжээ.

Тус ажилтай Зам, тээврийн сайд М.Зоригт өөрийн биеэр танилцжээ. Шинээр сольсон тус гэрэл нь эрчим хүч бага зарцуулдаг, цахилгааны хүчдэлээс шалтгаалж шатдаггүй, жигд гэрэлтүүлэгтэй гэхчлэн олон давуу талтай аж.

Холбоотой мэдээ