Авьяаслаг сэтгүүлчдийг “Практикал” даатгал 90 саяар даатгана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2015-10-09 19:29:53

“Монголын хэвлэл мэдээллийн салбарын урлагийн II их наадам" энэ сарын 16,17-нд Улаанбаатар хотноо болж, шилдгүүдээ тодруулна.

Тус их наадмын шилдэг оролцогчид буюу 6 төрлийн эхний гурван байранд шалгарсан 18 оролцогчийг “Практикал” даатгалын сэтгүүлчийн гэнэтийн ослын даатгалд үнэ төлбөргүй хамруулахаар болжээ.

 Уг даатгалын нэг жилийн хамгаалалтын дүн нь 5 сая төгрөг бөгөөд нийт 18 сэтгүүлчийг даатгалд хамруулж байгаа нь 90 сая төгрөгийн нөхөн төлбөр авах боломж бүрдэж байгаа юм. 

 Иймд Монголын хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж буй авьяаслаг сэтгүүлчдийг урлагийн их наадамдаа оролцож шилдгээр шалгарч даатгалд хамрах эрхийн эзэн болохыг МСНЭ-ээс уриалж байна.

Ж.Болор

Холбоотой мэдээ