Өнөөдөр “Дэлхийн цагаан таягтны өдөр” тохиож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2015-10-15 12:07:16

Жил бүрийн 10 дугаар сарын 15-нд "Дэлхийн цагаан таягтны өдөр" буюу “Хараагүйчүүдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тэмдэглэдэг уламжлалтай.

Хараагүй иргэдийн бэлгэдэл болсон цагаан таягны түүх 1921 оноос эхтэй бөгөөд Их Британийн Бристоль хотод мэргэжлийн гэрэл зурагчин Жеймс Биггс золгүй тохиолдлоор сохорсон юм. Тэрбээр хар таягийг нь хүмүүс, жолооч нар анзаарахгүй байсан учраас таягаа цагаанаар будуулсан байна. Уг таяг хүн бүрийн анхаарлыг татаж чадсан төдийгүй түүнийг удалгүй дэлхийн бусад орнуудын хараагүй хүмүүс авч хэрэглэх болжээ. Одоогийн байдлаар дэлхийн хэмжээнд 37 сая гаруй хараагүй хүмүүс амьдарч байна.

Цагаан таягтны олон улсын өдрийг Хараагүй хүмүүсийн олон улсын холбооны санаачлагаар анх 1979 онд тэмдэглэж эхэлжээ. Энэ өдөр хараагүй иргэд өөрийн үзэл бодол дуу хоолойгоо төр засаг, олон нийтэд хүргэн, тулгамдаж байгаа асуудлуудаа хэлэлцэж, шийдвэрлэх арга замыг эрэлхийлдэг.

Д.Өлзий

Холбоотой мэдээ