Малын гаралтай түүхий эд бүрт нэмүү өртөг шингээнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-04-03 15:59:44

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн малч зүйчид болон малчдыг хамруулсан “Мал аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн гарц, чанарыг нэмэгдүүлэх нь” сургалтыг “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил” төслөөс, аймгийн ХХААГ-тай хамтран зохиож байна.

“Сургалтын гол зорилго нь малчдын мал сүргийн чанарт анхаарах хандлагыг нэмэгдүүлэх, мал зүйч, мэргэжилтнүүд, малчдын малын чанар, үүлдэр угсааг сайжруулах тал дээрх хамтын ажиллагааг бэхжүүлэх, улмаар МАА-н бүтээгдэхүүний чанарыг сайжруулах, нөгөө талдаа талын тоо, толгойг бэлчээрийн даацад тохируулахад оршиж байгаа” гэдгийг Архангай аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга П.Гомбодорж онцлон хэлж байлаа.

Ирэх жилүүдэд малын үүлдэр угсаа сайжирсан, чанартай, бүртгэлтэй, малаас гаралтай түүхий эд бүрт нэмүү өртөг шингэн үйлдвэрлэгдэж, худалдаалагдаж байхаар үр дүнг хүлээж байгаа юм.

Архангай аймгийн хөгжлийн хөшүүргийн нэг болох хөдөө аж ахуйг тэр дундаа мал аж ахуйг хөгжүүлэх эхний ажлууд хийгдэж байгаагийн нэг нь энэхүү сургалт юм.

Б.Гэрэлт-Од

Холбоотой мэдээ