ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт Цагдаагийн албаныханд албан даалгавар өглөө

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2017-04-08 16:16:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт Цагдаагийн байгууллагын удирдах ажилтны сургалт, зөвлөгөөний үеэр  үүрэг даалгавар өглөө. 

Тэрбээр, Саяхан шинэчлэн баталж, хүлээлгэн өгсөн Цагдаагийн албаны тухай хуулийг  онцолж, шинэ хуулийг хуучин арга барилаар хэрэгжүүлэхгүй гэдгийг анхааруулав. Цаг наргүй, хүнд хүчир албанд зүтгэж яваа цагдаа нараа салбарын сайдын хэмжээнд байдаг бүх эрх мэдэл, чадлаараа дэмжихээ илэрхийлсэн байна. Үүрэгт ажлынхаа хажуугаар иргэний эр зориг, авхаалж самбаа гарган олон хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг аварсан баяртай мэдээ байгаа ч сайны хажуугаар саар гэгчээр иргэний эрх чөлөөнд халдсан нэг биш тохиолдол гарсныг ХЗДХ-ийн сайд буруушааж “цагдаагийн албаны нэр сүрийг гул барьж жирийн иргэний халдашгүй байдалд халдсан нь байж боломгүй” хэмээн зэмлэв. ХЗДХЯ энэ жилийг иргэдэд ойр эрх зүйн үйлчилгээний жил болгосныг салбарынхандаа дахин сануулав. Тиймээс цагдаагийн албан хаагчид “Миний цагдаа намайг хамгаална” гэдэг итгэл үнэмшилтэй болтол иргэддээ нээлттэй, ойр ажиллах,  цагдаагийн байгууллагын удирдах албан тушаалтнуудад ажлаа улам сайжруулах албан даалгавр өглөө. 

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ