Амиа алдсан охидын хэргийг шалгаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2017-04-10 15:45:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Хан-Уул дүүргийн нутаг дахь "Tuul one" хотхоноос хоёр охин үсэрч, амиа алдсан харамсалтай хэрэг өчигдөр гарчээ. 

Хэрэг ням гаригийн 21:00 цагийн орчимд гарсан бөгөөд охид уг хотхоны гуравдугаар орцны дээрээс үсрэхийг  оршин суугчдын зарим нь харжээ. Цагдаа хэргийн газар дээр ирж үзлэг шалгалт хийсэн байна. Амиа алдсан охид тус дүүргийн 115 дугаар дунд сургуулийн орос хэлний гүнзгийрүүлсэн сургалттай 12 дугаар ангийн сурагч байв. Тэд ямар шалтгааны улмаас амиа хорлосон болон хэдэн давхраас үсэрсэн нь тодорхойгүй. Хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ