Гурван аймагт шүлхий өвчин гарчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
ariunbold@montsame.gov.mn
2017-04-14 01:03:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Дорноговь, Сүхбаатар, Дорнод аймагт шүлхий өвчин гарсан талаар ОБЕГ-аас мэдээлэв.

Тухайлбал, Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Цагаан хөтөл багийн малчин Ж-гийн 16 хонь, 27 ямаанд “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрсэ байна. Мөн Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Үүд баг, Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын Элт багт тус тус шүлхий өвчин гарчээ. Түүнчлэн Төв аймгийн Баянцагаан сумын Баян-Айраг багийн малчин Н-ийн хотонд “Хонины цэцэг”,  Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын Өлзийт хошуу багийн малчин С-ийн хотонд галзуу өвчний голомт илэрсэн байна. Дээрх газруудад хорио цээрийн дэглэм тогтоосон байна.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ