Увс аймгийн Цагаанхайрхан суманд газар хөдөлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
ariunbold@montsame.gov.mn
2017-04-14 10:50:52
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Увс аймгийн Цагаанхайрхан суманд өчигдөр буюу энэ сарын 13-нд газар хөдөлсөн талаар ОБЕГ-аас мэдээлэв.

Тус сумын  төвөөс урд зүгт 34 км-т/ Ө-49010/00’’ У-94029/00’’-т байрлах Далан хуруу багийн “Үзүүрийн булаг” гэдэг газарт өдрийн 1:42 цагт 3.6 магнитутын хүчтэй газар хөдлөлт болжээ. ОБЕГ-аас тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан сумын ЗДТГ-ын даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй, хохирол байхгүй гэсэн мэдээлэл ирүүлсэн байна.
Ч.Ариунболд
Холбоотой мэдээ