Хар тамхи зөөвөрлөсөн хэрэгт 6 монгол иргэн холбогджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
mn_tuul@montsame.mn
2017-04-18 14:42:09
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Он гарсаар хар тамхи зөөвөрлөсөн хэргээр манай улсын 6 иргэн хилийн чанадад саатуулагдсан байна.

Мөн хар тамхи хэрэглэсэн хэргээр сингапурт хоёр, БНХАУ-д тав нийт 7 иргэн саатуулагджээ. 

Энэ сарын байдлаар гадаадын 13 улсад манай 114 иргэн гэмт хэрэгт холбогдож, өнөөдрийн байдлаар 14 улсад нийт 172 монгол иргэн ял эдэлж байгаа аж.

Хилийн чанадад түр болон удаан хугацаагаар ажиллаж, амьдарч буй иргэд, мөн хувийн болон албан хэргээр зорчсон монгол иргэд гэмт хэрэг зөрчилд холбогдох, аваар осолд өртөх, эд хөрөнгө, эрүүл мэнд, амь насаараа хохирох явдал гарсаар байгааг ГХЯ-ны Консулын хэлтсээс анхааруулав.
 
Б.Туул


 
Холбоотой мэдээ