Гурвалжингийн гүүрний дэргэдэх Хөөсөнцрийн үйлдвэрт их хэмжээний гал гарав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
boloroo8136@gmail.com
2017-05-15 12:49:08
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Гурвалжингийн гүүрний зүүн урд талд Хөөсөнцөр сэндвич хавтангийн "NOTS" үйлдвэрт гал гараад байна.

Гал түймрийн дуудлага Нийслэлийн Онцгой байдлын газар /НОБГ/-т 12 цаг 02 минутад иржээ. НОБГ-аас гал унтраах гурван анги ажиллаж байгаа бөгөөд нөхцөл байдал хүнд байгаа тул нэмэлт хүч очиж буйг албаныхан хэллээ.

Одоогийн байдлаар галыг унтраахаар гал командынхан ажиллаж байна. Түймэр гарсан шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй хүргэнэ.
Ж.Болор
Холбоотой мэдээ