Ээжийгээ зодсон гэх эмэгтэйг саатуулжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
164@montsame.mn
2017-05-18 10:17:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/ Өчигдөр орой согтуу нэгэн эмэгтэй настай ээжийгээ зодож байгаа бичлэг цахим орчинд тарж,иргэдийн мэдээллээр цагдаа нар нь гэрт нь очжээ.

Энэ явдлыг харсан хүмүүс цагдаад  03:10 цагийн орчимд дуудлага өгсөн байна. Энэ хэрэг Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хорооны 41 дүгээр байранд гарсан бөгөөд тухайн үед согтуу эмэгтэй гэртээ байгаагүй, зугтсан байжээ. Тиймээс цагдаагийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжилж  түр саатуулсан байна.

Ж.Батсайхан


 

 

Холбоотой мэдээ