Яруу найрагчдын дунд 5 сая төгрөгийн уралдаан зарлажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
164@montsame.mn
2017-05-19 09:34:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/ " Монгол бидний бахархал" сэдэвт яруу найргийн наадамд оролцох яруу найрагчдын шүлгийг энэ сарын 1-30-ныг хүртэл " Цадигт чимээ" цахим хуудсаар хүлээн авч байна.

Уг наадмыг " Цадигт чимээ" ТББ, " Дэвшилтэт үндэстний хөгжлийн холбоо", " Монгол" цахим бүлэг санаачлан хамтран зохион байгуулж байгаа юм.

Эх оронч сэтгэлгээ, эх орон, өв уламжлал, ёс заншлаараа бахархах үзлийг дэлгэрүүлэх үйлсийг залуучууд, яруу найрагчдын оролцоотой сурталчлах зорилго бүхий  эл наадам гурван үе шаттай өрнөж буй бөгөөд 24 мөрөнд багтаасан шүлгээрээ уралдах боломжтой юм.
 Таван сая төгрөгийн сантай эл уралдаанаас шилдэг 9 шүлгийг шалгаруулах юм байна.

Уралдаанд оролцсон бүх шүлгээр ном хэвлүүлж, үнэ төлбөргүй тараах аж.  Мөн шалгарсан шүлгийг  "Монгол", " Цадигт чимээ" группын 60, 000 гишүүдэд сурталчлах боломжийг ч нээж буйгаараа онцлогтой. 

 

Ж.Батсайхан


Холбоотой мэдээ