“Хулгайчгүй Монгол” хөдөлгөөнийнхөн Дархан-Уулд ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
mn_tuul@montsame.mn
2015-11-03 15:15:01

Монголын Залуучуудын Холбоо “Хулгайчгүй Монгол хөдөлгөөн”-ийг орон даяар өрнүүлж буй. “Хулгайчгүй Монгол” хөдөлгөөнийнхөн маргааш Дархан-Уул аймагт ажиллана.

Энэ үеэр Хар/Цагаан жагсаалтын журам танилцуулах, уг жагсаалтын судалгааны санал асуулга авах, иргэдийн  санал бодлыг сонсох зэрэг өргөн хүрээтэй компанит ажил зохион байгуулах гэнэ. Энэхүү уулзалтад Монголын Залуучуудын холбооны ерөнхийлөгч А.Мөнхбат болон тус хөдөлгөөнийг дэмжигчид оролцоно. Ийнхүү Хулгайчгүй Монгол хөдөлгөөн маргаашнаас эхлэн хөдөө орон нутгаар маш эрчимтэй давалгаалах бөгөөд анхны уулзалтаа найрамдлын Дархан хотоос эхлэхээр болжээ.

1992 оноос хойш өнөөг хүртэлх хугацаанд Монгол Улсын эрх ашиг, үндсэн хууль, үндэсний аюулгүй байдлын эсрэг хийсэн 100 хар үйл явдлыг нэрлүүлэх “Хулгайчгүй Монгол хөдөлгөөн”-ийг орон даяар өрнүүлж эхлээд багагүй хугацаа өнгөрөөд байна. 

Б.Туул

Холбоотой мэдээ