Японы хамгийн өндөр настай хүн өөд болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
nyamtulga@montsame.gov.mn
2018-07-27 09:29:23
twitter.com/Nyamkanmk
ТОКИО. /Xinhua/. Японы хамгийн өндөр настай Чийо Мияко ням гарагт 117 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүллээ гэж тус улсын Эрүүл мэнд, хөдөлмөр, халамжийн яам мэдэгдэв.

Японы хамгийн өндөр настай эмэгтэй Наби Тажима өнгөрсөн дөрөвдүгээр сард өөд болсны дараа 1901 оны тавдугаар сарын 2-нд төрсөн Чийо Мияко тус улсын хамгийн өндөр настай эмэгтэй болсон юм. Магадгүй тэрбээр дэлхийн хамгийн урт удаан амьдарсан хүн ч байж болох юм.

Японы хамгийн өндөр настай 1903 оны нэгдүгээр сарын 2-нд төрсөн Кейн Танака болон Чийо Мияко нар нас барсан учир одоо манай улсын хамгийн өндөр настай хүн 115-тай байна гэж яам мэдэгдэлдээ дурдлаа.

Харин өдгөө 113 настай Масазо Нонака нь Японы хамгийн өндөр настай эрэгтэй хүнээр тодорсон бөгөөд тэрбээр өнгөрсөн дөрөвдүгээр сард дэлхийн хамгийн өндөр настай эрэгтэй хүн гэж Гиннесийн номд бүртгүүлжээ.
 
Д.Нямтулга
Холбоотой мэдээ