Грек улс “сэхээний тасгаас” гарсан нь хямралын төгсгөл үү, эсвэл шинэ хямралын эхлэл үү?
ТОЙМ
Алексей Калмыков
ЛОНДОН./BBC/. 8 жилийн турш үргэлжилсэн эдийн засгийн хүнд хямралын дараа, хатуу хэмнэлтийн бодлого хэрэгжсэний дараа Грек улс бие даан амьдрах замдаа эргэн орж байна. Хатуу хэмнэлтийн бодлого нь тус улсыг дампуурлаас аврах урьдчилсан нөхцөл, еврогийн бүсээс хөөгдөхгүй байх боломж байсан юм.
Грекийг “усны мандал дээр унагахгүй” авч үлдэхийн тулд европынхон хэдэн зуун тэрбум евро зарцуулжээ. Санхүүгийн байдал “аюултай” гэсэн түвшнээс “дунд зэргийн хүнд” гэсэн түвшинд гарч ирсний дараа тус улсыг “чөлөөтэй сэлүүлэхээр” орхилоо.
Ёроолгүй гүн ангал руу унаж байсан эдийн засагт бага зэргийн өсөлт гарснаар улсын төсөв бага зэргийн ашигтай гарч, гадны санхүүжилтээс хамаарах байдал багаслаа. Ийм нөхцөлд Грек улс цаашдаа асар их гадаад өрөө өөрсдөө төлж, үүний сацуу хөгжих боломжтой гэж Европын Холбоо /ЕХ/үзэж байна.
Нөхцөл байдал үнэхээр ийм байгаа уу?
Хямрал, хэмнэлтийн он жилүүд Грек орныг сульдаан туйлдуулжээ. Тус улс улс төр, нийгмийн гүн гүнзгий өөрчлөлтүүд, олон нийтийг хамарсан эсэргүүцлийн ажиллагаа, Европын Холбооны эсрэг хандлагыг туулан гарлаа. Гэхдээ грекчүүд ядуурчээ.
Барууны нэн шинэ түүхэнд үзэгдээгүй хямрал руу тус улсын эдийн засаг гулсан орсон юм. Эдийн засаг 25 хувиар агшиж байв. Ажилгүйдлийн түвшин гурав дахин өсч байсан ба одоогийн сэргэлтийн үед ч гэсэн 20 хувиас давсан хэвээр байна.
11 сая хүн амтай тус улсаас 350-400 мянган иргэн нь гарч явсны ихэнх нь боловсролтой залуу хүмүүс байна. Тэд Европын Холбооны бусад улсад ажил олж хийгээд эх орондоо буцаж ирэхийг төдийлөн яарахгүй байгаа аж.
Грек бол дундаж гэр бүлд ногдуулж буй татварын ачааллын хувьд ЕХ-ны дотор Францын дараа ордог улс. Гэтэл татвар хураалтын байдлаар хамгийн доогуур үзүүлэлттэй орнуудын нэгэнд ордог бөгөөд энэ нь цөөхөн хүн ихийг төлдөг гэсэн үг юм.
Грекийн нийгмийн халамжийн тогтолцооны зардал нь хэмнэлт гаргаж, бууруулсны дараа ч гэсэн ДНБ-ний 27 хувийг эзэлж байгаа нь еврогийн бүсийн дунджаас давсан үзүүлэлт юм. Үүнтэй зэрэгцээд тэтгэврийн сангуудын ачаалал улам өсөх төлөвтэй байна. Грекийн хүн ам эрчимтэй хөгширч байгаа бөгөөд гадаад руу олноороо цагаачилж байгааг харгалзан үзвээс, тус улсын хөдөлмөрийн чадвартай иргэдийн тоо 40 жилийн хугацаанд 1/3-ээр буурахаар байгааг Европын Комисс тооцоолжээ.
Нийгмийн халамжид өгөөмөр их зардал гаргаж байгаа боловч Грекийг гадаадынхан залж чиглүүлж байх хугацаанд ядуурлын үзүүлэлтээр тус улс Европын Холбоон дотроо 9 дүгээр байраас 3-р байр хүртэл унажээ. 10 жилийн өмнө Гректэй адилхан байсан улсууд ядуурлыг Европын дундаж түвшинд хүртэл бууруулж чадсан бол харин Грек улс байнга сүүл мушгиж явдаг Болгар, Румын зэрэг орнуудтай ханьсаж, Европын Холбооны 28 улсаас хамгийн ядуу гурвалын эгнээнд орсон байна.
Грекийн гадаад өрийн хэмжээ 300 тэрбум еврогоос давсан бөгөөд өрийг ДНБ-нд харьцуулсан үзүүлэлтээр ЕХ-ны бүх орноос хол тасарчээ. Дефолтод орохгүйн тулд тус улс 2060 он хүртэл тэвчих хэрэгтэй болж байна. Эхний таван жилийн хугацаанд гэхэд, төлөх ёстой өрийг оролцуулан тооцохгүйгээр төсвийн орлого нь зарлагаасаа ДНБ-ний 3,5 хувьтай тэнцэх хэмжээгээр давж байх ёстой бол дараа дараагийн арван жилүүдэд 2,2 хувиар давж байх ёстой.
Дайны дараах үеийн түүхэнд дээрх шиг хатуу чанд сахилга батыг хэрэгжүүлэх гэж 55 удаа оролдсоноос ердөө 3 нь л бүтэлтэй болж байсныг Олон улсын валютын сан дурдлаа. Өмнө нь Европын аль нэг орон хатуу хэмнэлтийн нөхцөлд хэдэн жил амьдрах болсон тохиолдол бүрт эсвэл ухралт болж, эсвэл өр тавих байдалдаа эргээд орж байжээ.
Чухам үүнд л Грекийн хүндрэлтэй асуудал оршиж байгаа юм. Юуны түрүүнд хэлэхэд, ЕХ тус улсыг бүрмөсөн чөлөөтэй болгоод тавьчихаагүй байна. Шинэчлэл болон хэмнэлтийн бодлогоо үргэлжлүүлнэ гэсэн амлалтаа Грек улс биелүүлж байна уу гэдгийг тус холбоо гурван сар тутамд шалгаж байх аж. Хэрвээ бүх зүйл хэвийн байгаа бол, тус холбооноос хагас жилд нэг удаа 600 сая евро олгож байх болно. Магадгүй 15 жилийн дараа өрийн дарамтыг зөөлрүүлэх асуудлыг дахин хэлэлцэж болох юм.
Хоёрдугаарт гэвэл, “чөлөөт сэлэлт”-ийн үед өртэй амьдрах нь өртөг өндөртэй. ЕХ болон еврогийн бүсийнхэн Грект 240 тэрбум еврогийн урт хугацааны зээлийг жилийн ганцхан хувийн хүүтэйгээр олгосон бол одоо тус улс зах зээлээс жилийн 5 хувийн хүүтэйгээр мөнгө зээлэхэд хүрч байгаа юм. Грекчүүд алдаагаа засч байгаа эсэхэд зээлдүүлэгчид эргэлзэх аваас тус улс хямралын өмнөх хар дарсан зүүд шиг байдалд эргээд орж болзошгүй. 2010 онд Грект олгож байсан зээлийн хүү 9 хувь байснаа 2012 онд 40 хувьд хүрч өссөн билээ.
Хямралын өмнө Грекийн төсвийн зарлага нь орлогоосоо 11 хувиар даваад байсан нь урьд нь огт үзэгдээгүй тохиолдол бөгөөд зээлгүйгээр тус улс дампуурах байлаа. Ийм их алдагдал гаргаснаараа Грек улс зарлагыг 3 хувиас хэтрүүлэхгүй байхыг заасан еврогийн бүсийн төсвийн журмыг зөрчсөн юм. Энэ нь бүгдэд гэнэтийн зүйл болсон бөгөөд Афины эрх баригчид статистик мэдээллийг засварлан будлиулж байсан нь илэрчээ.
Грек улс хямралаас гарч байгаа нь үнэн үү?
Үүнээс болоод итгэл найдвар бүрмөсөн алдарлаа. Грек улс дефолтын ирмэг дээр ирж, еврогийн бүсээс гарах дээрээ тулав. Эхлээд еврогийн бүсийн орнууд грекчүүдэд туслахаар ирлээ. Дараа Олон улсын валютын сан, Европын Холбоо ирэв. Тэд мөнгө өгсөн, гэхдээ хазайж гажсан бүхнээ засч залруулахыг шаардлаа.
Тэр үед грекчүүд өөрсдийн олсон мөнгөөрөө амьдрах бус харин урсгал зардлаа нөхөхийн тулд улам бүр өрөнд орсоор байв. Санхүүгийн тогтвортой байдал алдагдсанаас үүдэн дэлхий даяар дэгдсэн хямрал, Грекийн эдийн засагт үүссэн асуудлаас эмээсэн зээлдүүлэгчид тал тал тийш бутран зугтах тэр үед грекчүүд хатуу хэмнэлтэд орохоос өөр аргагүй болов. Төрийн албан хаагчдын хөөсөрсөн их цалинг танах, төсвийнхний армийг цомхотгох, дэлхий дээрх хамгийн өглөгч сангуудын нэг болох тэтгэврийн сандаа шинэчлэл хийх гэх мэтээр.
Үүнд эгдүүцсэн грекчүүд гудамжинд гарч жагсан, засгаа шинээр сонгож, бүх нийтийн асуулгын үеэр хэмнэлтийн арга хэмжээнээс татгалзаж, өмнөх амьдралдаа эргэн орохын төлөө байгаагаа илэрхийлж байв. Гэвч энэ бүхэнд мөнгө олдохгүй байлаа. Еврогийн бүсээс гарах тухай яриа замхарснаар оронд нь санхүүгийн шинэ багц тусламж орж ирэв. Тусламжийн хугацаа 2018 оны 8 дугаар сарын 20-нд дуусч байгаа юм.
Грекчүүд эрх чөлөөтэй болсондоо баярлацгааж байна. Гэвч ужиг асуудлууд хаашаа ч алга болоогүй, дахиад бүтэлгүйтэх шалтгаан хангалттай олон байгааг зээлдүүлэгчид анхааруулсаар.
Ирэх онд тус улсад сонгууль болох бөгөөд одоо засгийн эрхийг барьж буй зүүний намуудын эвсэл “зээлдүүлэгчдийн талхинаас чөлөөлөх” гэсэн уриан дор оролцох бололтой. Алексис Ципрасын засгийн газар шинэ хөтөлбөр баталж, түүндээ цалингийн доод хэмжээг нэмэгдүүлэх, татварыг бууруулах, хөдөлмөрийн зах зээл дэх хязгаарлалтуудыг зөөлрүүлэхээр тусгажээ.
Үүний сацуу гадаад нөхцөл байдал хүндэрсээр байна. Тэг хувьд ойрхон хүүтэй зээл авдаг байсан 10 жилийн алтан үе нэгэнт ард өнгөрч, долларын ханшны өсөлттэй зэрэгцээд эрчим хүчний эх үүсвэрүүд болон бусад түүхий эдийн үнэ өсч, зовлонд унасан орнуудыг аврах гэсэн еврогийн бүсийн боломж багассаар. Еврогийн бүсийнхэн эл зорилгоор 500 тэрбум евро цуглуулсан боловч ихэнхийг нь Грек, Португал, Испани, Ирланд, Кипрт тараагаад өгчихсөн юм. Грекийнхтэй харьцуулахад хамаагүй том Италийн эдийн засагт асуудал үүссэн тул Грек улс санхүүгийн эрх баригчдын анхаарлын төвд дахин мөддөө орохгүй нь.
Гэхдээ өөдрөг байх шалтгаанууд бий. Грекийн эдийн засаг алгуурхнаар сэргэж, ойрын үед өрийн талаар санаа зовох хэрэггүй болжээ. Учир нь, тусгай данснуудад 24 тэрбум евро хуримтлагдаад байгаа нь хөтөлбөр дууссаны дараах 22 сарын хугацаанд өрөө дарахад хүрэлцэх юм.
Бусад улсын туршлагаас харвал, иймэрхүү хүнд байдлаас нэр төртэйгээр гарах боломж бий. 2011 онд Португал улс Грекийнхтэй адил хөтөлбөрийн хүрээнд бараг 80 тэрбум евро авсан бөгөөд 2014 он хүртэл зардлаа нэлээд танасан байна. Хөтөлбөр дуусах үед тус улс хатуу хэмнэлтийн бодлогоосоо татгалзаж, эдийн засгийн өсөлтөө 20 жилийн хугацаан дахь хамгийн дээд үзүүлэлтэд хүргэж, төсвийн ажилтнуудын цалин болон тэтгэврийн хэмжээг хямралын өмнөх түвшинд хүргэж чаджээ.

Орчуулсан: Б.Адъяахүү
Эх сурвалж: ВВС агентлаг https://www.bbc.com/russian/features-45253593