Эрдэс бүтээгдэхүүний экспорт 3.36 тэрбум ам.долларт хүрчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2015-12-14 18:11:37

Оны эхний 11 сарын байдлаар эрдэс бүтээгдэхүүний экспорт 3.36 тэрбум ам.доллар болж, өнгөрсөн оноос тэрбум орчим ам.доллараар буурсан хэмээн Үндэсний Статистикийн хорооноос мэдээллээ.

Нийт экспортод эзлэх хувь хэмжээ 4 хувиар нэмэгдэж, 48.8 хувь болсон бөгөөд  зэсийн баяжмалын экспорт өнгөрсөн оноос 10 орчим хувиар буурчээ . Гэсэн хэдий ч голлох эрдэс бүтээгдэхүүнээс алтны экспортын биет хэмжээ өсөлттэй гарсан байна. 11 сарын байдлаар Монгол Улс  356.6 сая ам.долларын  9.5 тонн алт экспортод гаргажээ. Харин нүүрсний экспортын үнийн дүн гуравны нэгээр буурсан үзүүлэлттэй гарсан бол газрын тосны орлого 40 хувиар буурч, 360 сая ам.долларт хүрчээ.

 Б.Заяа

Связанные новости