ХОВД: Нөөцийн махыг 7500-8500 төгрөгөөр худалдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-04-15 15:23:00

Жаргалант, 2024 оны дөрөвдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн зах, худалдааны төвүүдэд өнөөдрийн байдлаар нэг кг үхрийн мах дунджаар 15 мянга, хонины мах 16 мянга, ямааны мах 10 мянган төгрөгийн үнэтэй байна.


Ховд аймаг энэ жил төв суурин газрын хүн амын хавар, зуны улирлын махны хэрэгцээг хангах, үнийг тогтворжуулах зорилгоор 157 тонн мах нөөцөлсөн. Үүний дотор хонины мах 101 тонн, ямааны мах 56 тонн байгаа юм.   

Тус аймагт дөрөвдүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн нөөцийн мах худалдаж эхэлжээ.

Иргэд аймгийн төв буюу Жаргалант сумын 12 багийн нутаг дэвсгэрт байрлах 25 хүнсний дэлгүүрээс нөөцийн мах худалдан авах боломжтой.  Хонины мах нэг кг нь 8500 төгрөг, ямааных 7500 төгрөгийн үнэтэй байна.   

Связанные новости