ӨНӨӨДӨР: “Гүнээсээ хайрлая” усны чуулган болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2024-04-23 05:57:47

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Дөрөвдүгээр сарын 23-ны мягмар гарагт болох зарим үйл явдлын тойм:

-УИХ-ын дарга Г.Занданшатарын урилгаар Киргиз улсын парламентын дарга Нурланбек Шакиевын Монгол Улсад хийх албан ёсны айлчлал эхэлнэ.

09.00-14.00 цагт: Өмнөговь аймгийн Ханбогд суманд: Монголын Гидрогеологи, Геоэкологийн холбоо, орон нутгийн засаг захиргаа, “Оюу толгой” компани, Гурван талт зөвлөл хамтран "Гүнээсээ хайрлая! Усны чуулган” зохион байгуулна. 

10.00 цагт: УИХ-ын ажлын хэсэг, байнгын болон түр хороо хуралдана.

11.40 цагт: Сонгинохайрхан дүүрэгт:  960 хүүхдийн, 12 дугаар сургуулийн шинэ барилгын нээлт болно.

12.00 цагт: УДБЭТ-д: Шинэ уран бүтээл Г.Доницеттийн “Дурлалын ундаа” дэлхийн сонгодог дуурийн хэвлэлийн хурал болно.

12.30-13.00 цагт: “Монгол бөх”-ийн өргөөнд: Улаанбаатар хотын аварга шалгаруулах ЕБС-ийн сурагчдын "Хөгжөөн дэмжигчид"-ийн анхдугаар тэмцээний нээлт болно. Нийслэлийн Биеийн тамир, спортын газар. Утас: 9928-5651, 9663-5753.

14.00 цагт: Төрийн ордонд: Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах Түр хорооны сонсголын тайлан, санал дүгнэлтийг хэлэлцэнэ.

-Нийгмийн даатгалын ерөнхий газрынхан иргэдтэй харилцах олон нийтийн “11-11” төвд ажиллаж байна.

-МҮЭ-ийн СТО-нд: "Тогтвортой хөгжил-Ногоон ирээдүй" үзэсгэлэн худалдаа 4-р сарын 28 хүртэл гарна.

Соёл урлаг:

-Улаанбаатар хотноо болж буй Олон улсын бүжигчдийн тэмцээн сонгодог урлагийн бүжгээр эхэлнэ. 

-Монголын Уран зургийн галерейд: Шүтээн зургийн “Урлахуй, шүтэхүй, гэгээрэхүй” үзэсгэлэн 5-р сарын 1 хүртэл үргэлжлэн гарч байна. Үзэсгэлэнгийн үеэр олон нийтэд зориулсан эрдэм шинжилгээний лекц зохион байгуулж байна. 






Связанные новости