Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

ВАШИНГТОН, 2026 оны арваннэгдүгээр сарын 10 /TASS/. Беларусийн теннисчин Арина Соболенко Эмэгтэй теннисчдийн холбооны /WTA/ улирлын Хаалтын тэмцээний хэсгийн шатны эхний тоглолтод Чехийн теннисчин Каролина Муховаг хожжээ. Тэмцээн АНУ-ын Индиан-Уэллс хотод болж байна.
Тоглолт 7:6 (7:2), 7:5-ын харьцаагаар А.Соболенкогийн хожлоор дууссан байна. Тэд Оросын тамирчин Мирра Андреева, Украины теннисчин Элина Свитолина нартай нэг хэсэгт багтжээ.
Өдгөө 28 настай А.Соболенко дэлхийн чансааны хоёрдугаарт эрэмбэлэгдэж байна. Тэрбээр WTA-гийн ивээл дор болдог 30 тэмцээний цомыг хүртсэнээс ганцаарчилсан төрөлд 24 удаа түрүүлжээ. Тухайлбал, Австралийн Нээлттэй тэмцээн /2023, 2024/, АНУ-ын Нээлттэй тэмцээнд /2024, 2025/ аваргалсан байна. Мөн хосын төрөлд 2019 оны АНУ-ын нээлттэй тэмцээн, 2021 оны Австралийн нээлттэй тэмцээнд түрүүлжээ.
Харин К.Муховагийн хувьд 30 настай. Тэрбээр дэлхийн чансааны долоодугаарт бичигдэж байгаа бөгөөд ганцаарчилсан төрлөөр WTA-гийн гурван тэмцээнд түрүүлсэн амжилттай. К.Мухова 2023 оны Францын нээлттэй тэмцээн, 2026 оны Уимблдоны тэмцээний финалд шалгарч байв.
WTA-гийн улирлын Хаалтын тэмцээн хатуу хучилттай талбайд болж байгаа бөгөөд тэмцээний аварга энэ сарын 15-нд тодорно. Тэмцээний шагналын сан 10 сая ам.доллар юм. Улирлын турш хамгийн олон оноо цуглуулсан шилдэг найман теннисчин уг тэмцээнд оролцдог. Өнгөрсөн оны аварга Казахстаны теннисчин Елена Рыбакина эрүүл мэндийн шалтгаанаар энэ удаагийн тэмцээнээс нэрээ татжээ. ОХУ-ын теннисчдээс Мария Шарапова 2004 онд тус тэмцээнд түрүүлж байв.