Ачаалж байна…
Ачаалж байна…
Г.Буянжаргал Буяка
buyka.bunduuk@gmail.com

Зуунмод, 2026 оны арваннэгдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Орчин үеийн утга зохиолыг үндэслэгч, соён гэгээрүүлэгч, их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ой энэ онд тохиож буй. Энэхүү тэгш ойн хүрээнд аймгийн хэмжээнд олон бүтээлч ажлыг зохион байгуулж байгаагийн нэг нь “Хэнз эгшиглэн” номын нээлтийн ажиллагаа юм.
Аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөрийн ивээл дор “Миний хэнз хурга” хүүхдийн шүлгийн уралдааныг 27 суманд үе шаттайгаар зохион байгуулсан юм. Энэхүү уралдаанд нийт 349 авьяаслаг сурагч оролцож, өөрсдийн ухаан бодлоос ургасан бүтээлүүдээ уншиж, сонордуулснаас 81 шүлэгчийн бүтээлийг шалгаруулж, батламжилсан.
“Хэнз эгшиглэн” номыг эдгээр авьяаслаг шүлэгчдийн тэргүүн бүтээлүүдээр дэглэж, өнөөдөр уншигчдын хүртээл болгож байна.
“Хэнз эгшиглэн” номын нээлттэй хамтатган Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, “Болор цомын” эзэн, яруу найрагч Авгаржин Жа.Баяржаргалын “Гал морин жинж” цөөн мөрт яруу найргийн шинэ түүвэр уншигчдын хүртээл боллоо.
Энэхүү ном нь түүний яруу найргийн 23 дахь ном бөгөөд зохиолчийн дөрвөн шүлэгнээс бусад нь урьд өмнө уншигчдын хүртээл болж байгаагүй цөөн мөрт шүлгүүд багтжээ.
Эдгээр номын нээлтэд 130 гаруй хүүхэд, багачууд оролцсон бөгөөд энэ үеэр Төв аймгаас төрөн гарсан Ардын уран зохиолчдын уран бүтээлийн үзэсгэлэнг дэлгэсэн байна.